Бидний тухай

Технологи, аюулгүй байдал, эрчим хүчний шийдлүүд.

«Масс Теч» ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд эмнэлэг, лаборатори, уул уурхай, аж үйлдвэр, цацрагийн хяналт, аюулгүй байдал болон сэргээгдэх эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж, технологийн шийдэл, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

10

Жилийн туршлага

50+

Хамтрагч байгууллага, эмнэлэг

30+

Олон улсын тэргүүлэгч брэнд

100+

Суурилуулсан систем

Хамтрагч байгууллагууд

  • NUCTECH
  • Neusoft Medical
  • ECOTEST
  • LinaTech
  • KSTAR
  • Drawell
  • NUCTECH
  • Neusoft Medical
  • ECOTEST
  • LinaTech
  • KSTAR
  • Drawell

Бид хэн бэ

Итгэлт түнш, найдвартай шийдэл.

Бид олон улсын үйлдвэрлэгчидтэй хамтран эмнэлгийн оношилгоо, эмчилгээний болон лабораторийн тоног төхөөрөмж, цацрагийн үүсгүүр, хэмжилт, хяналтын багаж, хамгаалах хувцас, хэрэгсэл, нарны эрчим хүчний систем, цахилгаан автомашины цэнэглэгчийг нийлүүлдэг. Эдгээр бүтээгдэхүүн, шийдэл нь эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, ашигт малтмалын хайгуул, олборлолт, зам, каротажийн судалгаа, гадаад орчны хяналт, хил, гааль, эрчим хүч зэрэг олон салбарын хэрэгцээг хангахад чиглэдэг.

Манай мэргэшсэн баг хамт олон тоног төхөөрөмжийн сонголт, нийлүүлэлтээс эхлээд суурилуулалт, ашиглалтын сургалт, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ хүртэл цогц үйлчилгээ үзүүлдэг.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлж, харилцагчдынхаа үйл ажиллагааны үр ашиг, аюулгүй байдал, техникийн чадавхыг дээшлүүлэхийг зорин ажилладаг. Бүтээгдэхүүний чанар, найдвартай үйлчилгээ, урт хугацааны хамтын ажиллагаа нь бидний эрхэмлэх үнэт зүйл юм.

Алсын хараа

Дэлхийн шилдэг технологуудыг эх орондоо нутагшуулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж ажиллана.

Эрхэм зорилго

Мэргэжлийн болон ёс зүйн өндөр ур чадвартай хамт олноор, орчин үеийн шинэ техник технологийн дэвшлийг нэвтрүүлсэн багаж, тоног төхөөрөмжийг хэрэглэгчдэд нийлүүлж, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсан тэргүүний компани байна.

Бидний ажиллах зарчим

Нийлүүлэлтээс ашиглалт хүртэл.

  1. 01

    Нийлүүлэлт

    Цацрагийн хяналт, эмнэлгийн тоног төхөөрөмж, нарны эрчим хүчний систем, цахилгаан автомашины цэнэглэгч.

  2. 02

    Мэргэжлийн зөвлөгөө, сургалт

    Бүтээгдэхүүний зөв ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөө, сургалт.

  3. 03

    Засвар үйлчилгээ

    Тоног төхөөрөмжийн суурилуулалт, техникийн дэмжлэг, засвар үйлчилгээ.

Бидний үнэт зүйлс

5
Мэргэжлийн ур чадварДэвшилтэт технологиХарилцагчийн итгэлЁс зүй, хариуцлагаЧанар, аюулгүй байдал

Байгуулагдсан

2017

Бүтээгдэхүүн

50

Мэдээ

12

Холбоо барих

Аюулгүй байдлыг хамтдаа бүтээцгээе.

Төсөл эсвэл шаардлагатай тоног төхөөрөмжийнхөө талаар бидэнд бичээрэй — манай инженерүүд тантай эргэн холбогдоно.