Дозиметр-радиометр MKS-05 TERRA

Ерөнхий танилцуулга

MKS-05 TERRA нь орчны гамма цацрагийн түвшин, бета бохирдол, хуримтлагдсан цацрагийн тун болон тун хуримтлуулах хугацааг хэмжих зориулалттай мэргэжлийн төхөөрөмж юм.

Дэлхийн 70 гаруй улсад экспортлогдож, олон орны төрийн байгууллага, агентлагийн үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.

Техникийн онцлог

  • Арын гэрэлтүүлэгтэй том дэлгэц.
  • Хэмжих нэгж, хэмжилтийн алдаа, дохиоллын босго болон тухайн үеийн цагийг дэлгэцэд зэрэг харуулна.
  • Цацрагийн эрчмийг харуулах 10 шатлалтай индикатортой.
  • Урьдчилан тохируулсан хэмжилтийн алдааны түвшинд хэмжилт хийх боломжтой.
  • Батерейн цэнэгийг дөрвөн түвшнээр харуулна.
  • 1,200 хүртэлх хэмжилтийн үр дүн хадгалах санах ойтой.
  • Таван бие даасан хэмжилтийн сувгийн мэдээллийг нэг дэлгэцэд ээлжлэн харуулна.
  • Гамма болон бета цацрагт мэдрэг Гейгер–Мюллерийн тоолууртай.
  • Орчны гамма цацрагийн түвшнийг 10 секундийн дотор шуурхай үнэлнэ.
  • Бета бохирдол хэмжих үед гамма цацрагийн дэвсгэр утгыг автоматаар хасаж тооцно.
  • Хэмжилтийн үр дүнг дундажлах бөгөөд дундажлалтыг гараар болон автоматаар зогсоох боломжтой.
  • Хэмжилтийн хугацаа болон хэмжих хязгаарыг автоматаар сонгоно.
  • Илрүүлсэн гамма квант, бета бөөм бүрийг дуут, чичиргээт эсвэл хосолсон дохиогоор мэдэгдэнэ. Дохиог унтраах боломжтой.
  • Тохируулсан босго хэтрэхэд Хоёр өөр өнгө аястай дуут дохио, чичиргээ эсвэл хосолсон дохиолол өгнө.
  • Цаг болон сэрүүлэгтэй.
Бүх бүтээгдэхүүн

Цацраг илрүүлэх, тун хэмжих шийдлүүд

Ижил төстэй бүтээгдэхүүн