HiRes3D цувралын шүд, эрүү нүүрний конус цацрагт компьютер томограф (CBCT)
Ерөнхий танилцуулга
HiRes3D нь өргөн талбайн дүрслэл, өндөр нягтаршил, өвчтөнийг суулган шинжлэх загварыг хослуулсан CBCT төхөөрөмж юм. Шүдний имплант, гажиг засал, саатсан шүдний байрлал тодорхойлох, амны хөндий, эрүү нүүрний мэс заслын үнэлгээ болон шүдний эмгэгийн оношилгоонд ашиглана.
Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.
Техникийн онцлог
- Дүрслэлийн гол боломжууд
- Том хэмжээний FOV: Олон дүрс залгахгүйгээр амны хөндий, эрүү нүүрний өргөн хэсгийг нэг удаагийн сканаар хамруулна.
- Бага тунгийн горим: Дүрсний чанар, цацрагийн тунгийн тэнцвэрийг хангаж, ялангуяа хүүхэд, ахмад настны шинжилгээнд тунг бууруулах боломж олгоно.
- CT / PAN / CEPH: 360° скан хийж, дэлгэмэл болон цефалометрийн эгц (PA), хажуугийн (LAT) дүрсийг автоматаар үүсгэнэ.
- Өндөр чанартай дүрслэл: Жижиг фокустай рентген хоолой, өндөр мэдрэмжтэй детектортой. Ялгах чадвар 2.4 хос шугам/мм (lp/mm) хүрнэ.
- Шуурхай ажиллагаа: 12.5 секундэд 3D дүрсний өгөгдөл авч, өндөр нягтаршилтай дүрсийг 30 секундийн дотор сэргээн боловсруулна.
- S / M / L горим: Өвчтөний онцлогт тохируулан зураг авалтын гурван горимоос сонгоно.
- Металлын гажуудлыг засах: Металл болон өндөр нягттай материалаас үүсэх дүрсний гажуудлыг бууруулна.
- Өвчтөний байрлал, тав тух
- Суулгаа байрлалаар шинжилгээ хийх бөгөөд эмч өвчтөнтэй нүүр тулан харилцах боломжтой.
- 3D лазерын байрлал тогтоох систем нь шинжлэх хэсгийг нарийвчлалтай тохируулна.
- Зургаан чиглэлийн цахилгаан тохируулгатай суудал нь хөдөлгөөнөөс үүсэх гажуудлыг бууруулж, тогтвортой, тав тухтай байрлалыг хангана.
- Суудлын хөдөлгөөний удирдлагын нарийвчлал 0.1 мм хүрнэ.
- Эрүү, духны тулгуур нь бүрэн цахилгаан тохируулгатай.
- Зөөлөн, агаар нэвтрүүлдэг, хэлбэрээ сэргээдэг нийлмэл даавуун суудалтай.
- Нэмэлт сонголтууд
- Шүдний загварын скан: Шүдний хэв, гипсэн загварыг 100 мкм хүртэлх нарийвчлалтай скан хийж, имплант болон гажиг заслын төлөвлөлтөд зориулсан STL форматтай 3D загвар үүсгэнэ.
- Нүүрний 3D скан: Нүүрний бодит гадаргуугийн 3D өгөгдлийг авч, CBCT дүрстэй нэгтгэнэ.
Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
Ижил төстэй бүтээгдэхүүн
Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
NeuViz ACE 128 компьютер томограф (CT)
Neusoft Medical компанийн хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр нягтаршилтай дүрслэлийн систем бүхий компьютер томограф. Тархи, уушги, хэвлий, яс-булчингийн…
Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
NeuMR 1.5T соронзон резонансын томограф (MRI)
Neusoft Medical компанийн 1.5 Тесла соронзон орны хүчтэй, AIM платформд суурилсан MRI систем. Өвчтөнийг байрлуулах, шинжилгээний протокол сонгох, дүрс…
Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
NeuVision 850 дижитал рентген оношилгооны систем (DR)
Neusoft Medical компанийн утасгүй хавтгай детектор, бага тунгийн технологи, ухаалаг дүрс боловсруулалтыг хослуулсан дижитал рентген систем. Дүрсний чанар болон…
Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж
CLIMBER 035 нээлттэй загварын соронзон резонансын томограф (MRI)
Анхан шатны болон бүсийн эмнэлгийн дүрс оношилгоонд зориулсан, ашиглалтын зардал багатай MRI систем. Тархи, нуруу, хэвлий, мөр, өвдөг, шагай, түнх зэрэг…