KSTAR — 7 кВт-ын хувьсах гүйдлийн (AC) цахилгаан автомашины цэнэглэгч

Ерөнхий танилцуулга

Гэр, байгууллага болон зогсоолд цахилгаан автомашин цэнэглэх зориулалттай 7 кВт чадалтай AC цэнэглэгч. Дотор болон гадна орчинд хананд эсвэл суурийн баганад угсарч ашиглана. QR кодоор цэнэглэлт эхлүүлэх бөгөөд гэрийн хувилбар нь залгаад шууд цэнэглэх горимыг дэмжинэ.

Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.

Техникийн онцлог

  • Цахилгаан үзүүлэлт: 220 В ±15%; 45–65 Гц; гаралтын гүйдэл 32 А.
  • Орчны хамгаалалт: IP65; хэт ягаан туяанд тэсвэртэй PC+ASA их биетэй.
  • Ажиллах температур: −30°C-аас +50°C; байгалийн хөргөлттэй.
  • Аюулгүй байдал: Хэт болон бага хүчдэл, хэт ачаалал, богино холболт, гүйдлийн алдагдал, газардуулга, аянгын хамгаалалттай.
  • Удирдлага, холболт: QR код, Ethernet; Bluetooth-ээр анхны тохиргоо, программын шинэчлэл хийнэ. RFID карт болон 4G нь нэмэлт сонголттой.
  • Кабель, дэлгэц: 3.5 эсвэл 4.5 м кабель; төлөвийн гэрлэн индикатортой. 4.3 инчийн дэлгэцийг нэмэлтээр сонгох боломжтой
  • Хэмжээ, жин: 275 × 380 × 133 мм; 7 кг-аас бага.
Бүх бүтээгдэхүүн

Эрчим хүчний шийдлүүд

Ижил төстэй бүтээгдэхүүн