LRM-6 — Мэдрэгчтэй дэлгэц бүхий хагас автомат микротом

Ерөнхий танилцуулга

Эдийн сорьцыг тохируулсан зузаантай нимгэн зүсмэл болгон бэлтгэх зориулалттай лабораторийн төхөөрөмж. Эмнэлгийн гистологи, эмгэг судлалын шинжилгээ болон эрдэм шинжилгээний лабораторид ашиглана. Сорьцын урагш, хойш шилжилтийг цахилгаанаар удирдаж, зүсэлтийг гар хүрдээр гүйцэтгэнэ.

Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.

Техникийн онцлог

  • Зүсэлтийн зузаан: 1–100 мкм; тохируулгын алхам 1 мкм.
  • Урьдчилан тэгшлэх зүсэлт (TRIM): 1–100 мкм; тохируулгын алхам 1 мкм.
  • Зүсэлтийн нарийвчлал: ±10%.
  • Сорьцын дээд хэмжээ: 50 × 45 мм.
  • Сорьцын хөдөлгөөн: Хэвтээ чиглэлд 20 мм, босоо чиглэлд 60 мм; буцаан таталт 12 мкм.
  • Удирдлага: Мэдрэгчтэй дэлгэцээр зүсэлтийн зузаан, зүсэлтийн тоо, сорьцын шилжилтийг хянана. Сорьцын өнцгийг тохируулах боломжтой.
  • Аюулгүй байдал: Гар хүрдний түгжээ, ирний хамгаалалт, автомат унтлагын горимтой.
  • Хэмжээ: 500 × 420 × 310 мм. Тэжээл: 220 В.
Бүх бүтээгдэхүүн

Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж

Ижил төстэй бүтээгдэхүүн