VenusX хавдрын туяа эмчилгээний шугаман хурдасгуур (LINAC)

Ерөнхий танилцуулга

LinaTech компанийн VenusX нь хавдрын хэлбэр, байрлалд тохируулан цацрагийн тунг нарийвчлалтай хүргэх зориулалттай туяа эмчилгээний систем юм. 3D-CRT, IMRT, VMAT, IGRT, SRS, SBRT эмчилгээний аргуудыг дэмжинэ. Харилцан перпендикуляр байрлалтай хоёр давхар олон навчит коллиматор нь хавдрын хэсэгт тунгийн тархалтыг тохируулж, ойролцоох эрүүл эд, эрсдэлт эрхтнийг хамгаалахад тусална.

Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.

Техникийн онцлог

  • Цацрагийн энерги: 6 MV FFF.
  • Тунгийн чадал: 600 / 800 / 1000 cGy/мин.
  • Коллиматор: Хоёр давхар, харилцан перпендикуляр зохион байгуулалттай 102 хос буюу 204 навчтай MLC; навчны хамгийн бага өргөн 4 мм.
  • Шарлагын талбай: 40 × 40 см.
  • Дүрсээр чиглүүлэх систем: kV-CBCT, MV-EPID болон оптик гадаргуугийн байрлал хянах BPS систем.
  • Эмчилгээний ор: Зургаан тэнхлэгийн хөдөлгөөнтэй 6D ор, миллиметрээс бага нарийвчлалтай автомат байрлал тохируулгатай.
  • Хөдөлгөөний хяналт: Өвчтөний байрлал, хөдөлгөөнийг бодит хугацаанд хянах боломжтой.
  • Төлөвлөлт: TIGRT-TPS программ, GPU-д суурилсан Monte Carlo тунгийн тооцоолол, AI автомат хүрээлэл тогтоох болон төлөвлөлтийн боломжтой.
  • Нэмэлт сонголт: Micro MLC D2SRS модуль — хамгийн нимгэн навч 2.5 мм, 4–35 мм конус коллиматортой.
Бүх бүтээгдэхүүн

Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж

Ижил төстэй бүтээгдэхүүн