Мэдээ, төслүүд
Цөмийн оношилгоо, эмчилгээний цацрагийн хяналтын тоног төхөөрөмж
Захиалагч
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг
Хэрэгжүүлсэн хугацаа
2022.06.06 — 2022.09.15

“Цөмийн оношилгоо, эмчилгээний цацрагийн хяналтын тоног төхөөрөмж худалдан авах” төслийн хүрээнд цөмийн оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааны цацрагийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудын цацраг идэвхт бохирдол болон орчны цацрагийн түвшнийг хянах зориулалттай тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалт, холболтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Төслийн хүрээнд гар, хөлийн цацраг идэвхт бохирдол хэмжигч болон орчны цацрагийн түвшин хэмжигч төхөөрөмжүүдийг суурилуулж, шаардлагатай цахилгаан, мэдээлэл дамжуулах кабелийн холболтыг хийсэн. Мөн хэмжилтийн мэдээллийг төвлөрсөн сервер компьютерт дамжуулах системийн холболтыг гүйцэтгэж, цацрагийн хяналтын мэдээллийг нэг цэгээс хүлээн авах, хянах техникийн нөхцөлийг бүрдүүлсэн.
Зургууд
Бусад төслүүд

2026 оны 5-р сар
Хөрсний хүнд метал тодорхойлох хагас тоон анализийн XRF зөөврийн багаж нийлүүлэлт
Нийслэлийн Байгаль Орчны Газар

2026 оны 4-р сар
Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газарт хяналт шалгалтанд ашиглах рентген аппарат нийлүүлэх
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
2026 оны 3-р сар
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд эмгэг судлалын тоног төхөөрөмж нийлүүлэх
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв