Мэдээ, төслүүд

Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газарт хяналт шалгалтанд ашиглах рентген аппарат нийлүүлэх

Захиалагч

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

Хэрэгжүүлсэн хугацаа

2026.04.23 — 2026.07.06

Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газарт хяналт шалгалтанд ашиглах рентген аппарат нийлүүлэх

БНХАУ-ын NUCTECH COMPANY LIMITED компанийн үйлдвэрлэсэн CX7555D болон CX100100D загварын рентген хяналт шалгалтын төхөөрөмжүүдийг Монгол Улсад импортлон оруулж, гаалийн бүрдүүлэлтийг хууль тогтоомжийн дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн.

Рентген тоног төхөөрөмж импортлох тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авч, импортын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсэн.

Төхөөрөмжүүдийг стандартын шаардлага хангасан нөхцөлд тээвэрлэн Чингис Хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газарт аюулгүй хүргэж нийлүүлсэн.

Үйлдвэрлэгчийн инженерүүд болон нийлүүлэгчийн инженер, техникийн ажилтнууд хамтран тоног төхөөрөмжийн механик угсралт, суурилуулалт, цахилгааны холболт, тохируулга, туршилтыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Төхөөрөмжүүдийн ажиллагааг туршиж шалган, үйлдвэрлэгчийн техникийн шаардлагын дагуу хэвийн ажиллагааг баталгаажуулж ашиглалтад оруулсан.

Захиалагч байгууллагын холбогдох ажилтнуудад төхөөрөмжийн ашиглалт, өдөр тутмын арчилгаа, аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгаа, сургалтыг зохион байгуулсан.

Талууд нийлүүлсэн тоног төхөөрөмжийн тоо хэмжээ, иж бүрдэл, техникийн үзүүлэлт болон ажиллагааг хамтран шалгаж, гэрээний нөхцөл, техникийн шаардлагыг бүрэн хангасан болохыг баталгаажуулсан.

Зургууд