Мэдээ, төслүүд
“ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудлын карго терминалын явган хүн шалгах зориулалт бүхий цацрагийн монитор
Захиалагч
Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт
Хэрэгжүүлсэн хугацаа
2022.10.25 — 2022.11.08

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын карго терминалын цацрагийн хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор явган зорчигч шалгах зориулалттай цацрагийн портал монитор (RPM)-ыг шинэ байршилд шилжүүлэн суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Төслийн хүрээнд төхөөрөмжийн шинэ байршлын суурь бетон хийц, анкер боолтны угсралт, цахилгаан болон мэдээлэл дамжуулах кабелийн холболт, төхөөрөмжийн шилжүүлэлт, суурилуулалт, мөн гаднын орчны нөлөөллөөс хамгаалах саравчны барилга угсралтын ажлуудыг цогцоор нь гүйцэтгэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нисэх буудлын карго терминалын цацрагийн хяналтын төхөөрөмжийн байршил, хамгаалалт болон ашиглалтын орчны нөхцөлийг сайжруулж, цацрагийн хяналтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх техникийн боломжийг бүрдүүлсэн.
Зургууд
Бусад төслүүд

2026 оны 5-р сар
Хөрсний хүнд метал тодорхойлох хагас тоон анализийн XRF зөөврийн багаж нийлүүлэлт
Нийслэлийн Байгаль Орчны Газар

2026 оны 4-р сар
Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газарт хяналт шалгалтанд ашиглах рентген аппарат нийлүүлэх
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
2026 оны 3-р сар
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд эмгэг судлалын тоног төхөөрөмж нийлүүлэх
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв