Мэдээ, төслүүд

Neusoft Medical Systems Co., Ltd NeuVision 850 загварын гурван ширхэг Дижитал рентген системийн нийлүүлэлт болон угсралт.

Захиалагч

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэг, Багануур дүүргийн эмнэлэг.

Хэрэгжүүлсэн хугацаа

2025.12.18 — 2026.04.20

Neusoft Medical Systems Co., Ltd NeuVision 850 загварын гурван ширхэг Дижитал рентген системийн нийлүүлэлт болон угсралт.

Рентген төхөөрөмжийг гаалийн бүрдүүлэлт хийж хүлээн авсан.

Цацрагийн үүсгүүрийн импорт, тээвэрлэлтийн тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авсан.

Рентген тоног төхөөрөмжийг стандартын шаардлага хангасан нөхцөлд ачиж, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт аюулгүй тээвэрлэн хүргэсэн.

Рентген тоног төхөөрөмжийн механик угсралт, суурилуулалтыг үйлдвэрлэгчийн инженерүүд угсарч суурилуулан бид угсралт суурилуулалтад дэмжин ажилласан.

Цахилгаан тэжээлийн холболт

Системийн программ тохируулга

DICOM холболтын шалгалт

Access Carte Систем холболт тохируулга

Туршилтын зураг авалт

Аюулгүй ажиллагааны шалгалт, туршилт

Эмнэлгийн инженер, эмч, операторуудад тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгааг зохион байгуулсан.

Тоног төхөөрөмжийг бүрэн угсарч, туршиж шалган хэвийн ажиллагаатай байдалд ашиглалтад оруулж, захиалагч байгууллагад албан ёсоор хүлээлгэн өгсөн.

NeuVision 850 загварын дижитал рентген радиографи системийг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Энэрэл эмнэлэг, Багануур дүүргийн эмнэлэгт бүрэн угсарч суурилуулан, үйлдвэрлэгчийн техникийн шаардлага болон Монгол Улсын холбогдох стандартын дагуу туршиж шалган ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн болно.Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үед системийн ажиллагаа хэвийн, тоног төхөөрөмж бүрэн бүтэн ба аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байна.

Зургууд