RT1003EB шингэний аюулгүй байдлын хяналтын төхөөрөмж
Ерөнхий танилцуулга
NUCTECH™ RT1003EB нь төрөл бүрийн савлагаатай шингэн дэх аюултай бодисыг шинжилж, таних зориулалттай төхөөрөмж юм. Молекулын түвшинд шинжлэх Раманы спектроскопийн технологид суурилан үл мэдэгдэх шингэнийг хурдан, нарийвчлалтай тодорхойлдог бөгөөд хуурамч дохиоллын түвшин маш бага.
RT цувралын шинэ үеийн энэхүү загвар нь металл, хар өнгийн болон бусад гэрэл нэвтрүүлдэггүй савлагаатай бүтээгдэхүүнийг шалгах боломжтой.
Хоёр талдаа хаалгатай, хос сувгийн загвар нь хоёр сувгаар нэгэн зэрэг шалгалт хийж, хяналтын цэгийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. ECAC-ийн баталгаажуулалттай бөгөөд нисэх буудалд төрөл бүрийн савлагаатай шингэн, аэрозол, гель (LAGs) шалгахад тохиромжтой.
Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.
Техникийн онцлог
- Сэжигтэй шингэнийг хурдан, нарийвчлалтай танина.
- Бодисын өргөн мэдээллийн сантай бөгөөд хэрэглэгч шинэ бодисын мэдээлэл нэмэх боломжтой.
- Ердийн нөхцөлд 5 секундэд найдвартай үр дүн гаргана.
- Хос сувгаар шалгах загвартай.
- Гэрэл нэвтрүүлдэггүй савтай бүтээгдэхүүнийг шалгана.
- Савлагааг автоматаар таньж, түүнд тохируулан ажиллана.
- Савлагааг гэмтээхгүй бөгөөд цацраг идэвхт үүсгүүр ашиглахгүй.
- Өгөгдөл дамжуулах, программ хангамж шинэчлэх стандарт USB болон Ethernet холболттой.
- Ашиглахад хялбар, мэдрэгчтэй дэлгэцийн интерфэйстэй.
Тэсрэх болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмж
Ижил төстэй бүтээгдэхүүн
Тэсрэх болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмж
TR2000DC тэсрэх болон мансууруулах бодисын ул мөр илрүүлэх ширээний төхөөрөмж
NUCTECH™ TR2000DC нь ионы хөдөлгөөнт байдлын спектрометрийн (IMS) технологи, цацраг идэвхт бус ионжуулалтын үүсгүүрт суурилсан, тэсрэх болон мансууруулах…
Тэсрэх болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмж
TR1000QC хориотой бодис илрүүлэх олон үйлдэлт гар төхөөрөмж
NUCTECH™ TR1000QC нь ионы хөдөлгөөнт байдлын спектрометрийн (IMS) технологид суурилсан, хориотой бодисын ул мөр илрүүлэх олон үйлдэлт гар төхөөрөмж юм. TR…
Тэсрэх болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмж
TR3000DE тэсрэх бодисын ул мөрийг шуурхай илрүүлэх төхөөрөмж
NUCTECH™ TR3000DE нь ионы хөдөлгөөнт байдлын спектрометрийн (IMS) технологи болон патентлагдсан олон оролттой хийцэд суурилсан, өндөр бүтээмжтэй ул мөр…