TR1000QC хориотой бодис илрүүлэх олон үйлдэлт гар төхөөрөмж

Ерөнхий танилцуулга

NUCTECH™ TR1000QC нь ионы хөдөлгөөнт байдлын спектрометрийн (IMS) технологид суурилсан, хориотой бодисын ул мөр илрүүлэх олон үйлдэлт гар төхөөрөмж юм. TR цувралын 15 жилийн бодит ашиглалтын туршлагад тулгуурлан бүтээсэн энэхүү загвар нь зорчигч болон ачааны гадаргуугаас авсан дээж дэх тэсрэх, мансууруулах бодисын ул мөрийг илрүүлэхээс гадна хорт хийг мэдрэх боломжтой. Мөн цөмийн цацраг илрүүлэх модультай.

Илрүүлэлтийн үзүүлэлт болон хими, биологи, цацраг, цөмийн болон тэсрэх аюулын (CBRNE) хяналтад чиглэсэн загвар нь нисэхийн аюулгүй байдал, хил, гааль, чухал дэд бүтцийн хамгаалалт, цагдаа, цэргийн байгууллагын хэрэгцээнд ашиглахад тохиромжтой. NUCTECH-ийн аюулгүй байдлын нэгдсэн шийдлийн бүрэлдэхүүнд нэгтгэн ашиглах боломжтой.

Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.

Техникийн онцлог

  • Цацраг идэвхт бус ионжуулалтын үүсгүүртэй (NRIS).
  • Тэсрэх бодис, мансууруулах бодис, хорт хий болон цөмийн цацрагийг илрүүлдэг.
  • Маш хөнгөн, авсаархан загвартай.
Бүх бүтээгдэхүүн

Тэсрэх болон мансууруулах бодис илрүүлэх төхөөрөмж

Ижил төстэй бүтээгдэхүүн