Мэдээ, төслүүд

Цацрагийн хяналтын төхөөрөмжийг зөөж угсрах

Захиалагч

Чингис Хаан олон улсын нисэх буудал гаалийн газар

Хэрэгжүүлсэн хугацаа

2024.03.04 — 2024.03.14

Цацрагийн хяналтын төхөөрөмжийг зөөж угсрах

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигчдын цацрагийн хяналтын системийн байршил, ашиглалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор явган зорчигч шалгах зориулалттай нийт 3 ширхэг цацрагийн портал монитор (RPM)-ыг шилжүүлэн суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Төслийн хүрээнд бизнес лоунжийн орох хаалганы хэсэгт байрлах 1 ширхэг, олон улсын зорчигчдын аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх хэсгийн орох хаалганд байрлах 2 ширхэг RPM төхөөрөмжийг шинэ байршилд шилжүүлэн суурилуулсан.

Шилжүүлэн суурилуулах ажлын хүрээнд төхөөрөмжүүдийг буулгах, зөөвөрлөх, анкер боолтоор бэхлэх, цахилгаан болон мэдээлэл дамжуулах сүлжээ, хяналтын камерын холболтыг шинэчлэх, хамгаалалтын цоож солих, цацраг идэвхт үүсгүүр ашиглан тохируулга, ажиллагааны баталгаажуулалт хийх ажлуудыг цогцоор нь гүйцэтгэсэн.

Зургууд