Мэдээ, төслүүд

Цацрагийн үүсгүүр бүхий 8 ширхэг TermoFISHER DDG3, High-Performance Digital Density Meter цөмийн нягт хэмжигч төхөөрөмжийг тээвэрлэх, угсралт хийж суурилуулах

Захиалагч

НОРИНКО Интернэйшнл Кооперэйшн Лтд. - Коал Хэндлинг Төлөөний Газар

Хэрэгжүүлсэн хугацаа

2024.02.28 — 2024.09.22

Цацрагийн үүсгүүр бүхий 8 ширхэг TermoFISHER DDG3, High-Performance Digital Density Meter цөмийн нягт хэмжигч төхөөрөмжийг тээвэрлэх, угсралт хийж суурилуулах

Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд ашиглах цацраг идэвхт үүсгүүр бүхий нүүрсний нягт хэмжигч төхөөрөмжүүдийн импорт, гаалийн бүрдүүлэлт, тусгай зөвшөөрөл, тээвэрлэлт, түр хадгалалт, угсралт, суурилуулалт болон цахилгаан холболтын ажлуудыг цогцоор нь хийж гүйцэтгэсэн.

Тоног төхөөрөмж хүлээн авах, гаалийн бүрдүүлэлт: Цацрагийн үүсгүүр бүхий нүүрсний нягт хэмжигч төхөөрөмжүүдийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас хүлээн авч, импортын гаалийн бүрдүүлэлтийг хийж гүйцэтгэсэн.

Тусгай зөвшөөрөл бүрдүүлэх: Цацрагийн үүсгүүрийг импортлох, тээвэрлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авч, холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн.

Тээвэрлэлтийн маршрут батлуулах: Цацрагийн үүсгүүрийн тээвэрлэлтийн маршрутыг холбогдох эрх бүхий байгууллагаар батлуулсан.

Тоног төхөөрөмжийн тээвэрлэлт: Цацрагийн үүсгүүр бүхий төхөөрөмжүүдийг ачиж, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрт тээвэрлэн хүргэсэн.

Түр хадгалалт, хүлээлгэн өгөх: Төхөөрөмжүүдийг үйлдвэрийн цацрагийн үүсгүүр түр хадгалах зориулалтын агуулахад буулган, лацдаж, холбогдох журмын дагуу түр хадгалалтад хүлээлгэн өгсөн.

Ажил эхлүүлэх зөвшөөрөл: Үйлдвэрийн талбайд угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч, ажлын бэлтгэлийг хангасан.

Төхөөрөмжийн бэхэлгээний угсралт: Нягт хэмжигч төхөөрөмжүүдийн бэхэлгээ, суурилуулалтын эд ангиудыг зураг төсөлд заасан байршилд байрлуулж, угсарсан.

Цацрагийн үүсгүүрийг үйлдвэрийн барилгад шилжүүлэх: Цацрагийн үүсгүүр бүхий төхөөрөмжүүдийг түр хадгалах агуулахаас үйлдвэрийн барилга руу шилжүүлэн тээвэрлэсэн.

Өргөх, байрлуулах ажил: Өргөгч кран ашиглан цацрагийн үүсгүүр бүхий төхөөрөмжүүдийг үйлдвэрийн барилгын хоёрдугаар давхарт өргөж, суурилуулах хэсэгт хүргэсэн.

Цацрагийн үүсгүүр болон детектор суурилуулах: Цацрагийн үүсгүүрүүд болон хэмжилтийн детекторуудыг зориулалтын суурь, бэхэлгээнд байрлуулж, угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Удирдлагын самбарын угсралт: Нягт хэмжигч төхөөрөмжүүдийн удирдлага, хяналтын самбаруудыг угсарч, суурилуулсан.

Цахилгаан холболт, ажиллагаанд бэлтгэх: Төхөөрөмжүүдийн цахилгаан холболтыг хийж, тэжээлд залган асааж, угсралт, суурилуулалтын ажлыг дуусган захиалагчид хүлээлгэн өгсөн.

Зургууд