Мэдээ, төслүүд
Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүр илрүүлэх зориулалттай цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг шилжүүлэн суурилуулах
Захиалагч
Гаалийн Ерөнхий Газар
Хэрэгжүүлсэн хугацаа
2024.06.15 — 2024.09.16

Суурь болон бетон хийцийн ажил: Цацрагийн портал монитор (RPM)-ын үндсэн болон туслах баганын суурь, хамгаалалтын шон, камерын шонгийн суурь болон холбогдох бетон хийцүүдийг ерөнхий төлөвлөлт, техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн.
Автомашины цацрагийн хяналтын төхөөрөмж: Автомашины хөдөлгөөний цацрагийн хяналтад зориулсан VM-250 загварын RPM төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг хийж гүйцэтгэсэн.
Явган зорчигчийн цацрагийн хяналтын төхөөрөмж: Боомтын барилга дотор явган зорчигчийн хяналтад зориулсан PM-700 загварын RPM төхөөрөмжийг суурилуулсан.
Цахилгааны хуваарилах самбар: Автомашин болон явган зорчигчийн цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийн цахилгаан хангамжийн самбаруудыг суурилуулж, холболтыг хийж гүйцэтгэсэн.
Хамгаалалтын болон камерын шон: 250 мм, 150 мм хэмжээтэй хамгаалалтын шонгууд болон хяналтын камерын шонгуудыг зураг төслийн дагуу суурилуулсан.
Цахилгаан болон сүлжээний дэд бүтэц: Төхөөрөмжүүдийн цахилгаан хангамж, мэдээлэл дамжуулах сүлжээний кабель татах, холбох болон холболтын ажиллагааг шалгах ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хяналтын камерын систем: Цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг дүрсээр хянах зориулалттай камеруудыг суурилуулж, хяналтын системд холбосон.
Сервер болон удирдлагын систем: Цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийн мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хянах зориулалттай сервер болон төвлөрсөн удирдлагын системийг суурилуулж, тохируулсан.
RAVEN программ хангамж: Цацрагийн хяналтын системийн RAVEN программ хангамжийг суулгаж, төхөөрөмжүүдтэй холбон, шаардлагатай тохиргоог хийсэн.
Төхөөрөмжийн тохируулга, ажиллагааны баталгаажуулалт: Цацрагийн үүсгүүр ашиглан төхөөрөмжүүдийн мэдрэгчийн тохируулга, ажиллагааны шалгалт болон баталгаажуулалтын туршилтыг хийж гүйцэтгэсэн.
Зургууд
Бусад төслүүд

2026 оны 5-р сар
Хөрсний хүнд метал тодорхойлох хагас тоон анализийн XRF зөөврийн багаж нийлүүлэлт
Нийслэлийн Байгаль Орчны Газар

2026 оны 4-р сар
Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газарт хяналт шалгалтанд ашиглах рентген аппарат нийлүүлэх
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
2026 оны 3-р сар
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд эмгэг судлалын тоног төхөөрөмж нийлүүлэх
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв