BI2002 хүний биеийн рентген хяналтын систем

Ерөнхий танилцуулга

NUCTECH™ BI2002 нь хүний бие дотор, хиймэл эрхтэн, хувцасны доор болон гуталд нуун далдалсан металл, металл бус аюултай болон хориотой зүйлсийг илрүүлэх зориулалттай рентген хяналтын систем юм.

Маш бага тунтай, нэвт гэрэлтүүлэх рентген дүрслэлийн технологийг ашигладаг бөгөөд өндөр чанартай дүрслэл, эргономик загвар, ашиглахад хялбар интерфэйстэй. Найдвартай ажиллагаатай, засвар үйлчилгээ хийхэд хялбар энэхүү системийг гааль, нисэх буудал, төмөр замын өртөө, хорих байгууллага, ховор металлын уурхай зэрэг газарт ашиглахад тохиромжтой.

Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.

Техникийн онцлог

  • Бие дотор нуун далдалсан зүйлсийг илрүүлэх
  • Маш бага тунтай рентген туяагаар нэвт гэрэлтүүлж, хүний бие доторх төрөл бүрийн аюултай болон хориотой зүйлсийг илрүүлдэг.
  • Өндөр чанартай дүрслэл
  • Хүний биеийн хяналтад тохируулсан эмнэлгийн зориулалтын рентген үүсгүүр, өндөр нягтаршилтай детектор болон тусгай хийцийн ачаар шалгуулагч хөдөлгөөнгүй зогсож байх үед дүрслэл үүсгэдэг.
  • Цацрагийн тунг бууруулах технологи
  • Шалгуулагчийн биеийн хэмжээнд тохируулан рентген туяаны тунг өөрчилж, дүрслэлд шаардлагагүй бага энергитэй туяаг шүүн, зөвхөн шалгах шаардлагатай хэсгийг дүрсэлснээр цацрагийн өртөлтийг багасгадаг.
  • Цацрагийн хамгаалалттай хийц
  • Төхөөрөмжийн бүх талын хамгаалалт нь их биеийн гаднах рентген туяаны алдагдлыг байгалийн цацрагийн дэвсгэр түвшинтэй ойролцоо байлгадаг. Үйлдвэрлэгчийн танилцуулгад нэмэлт хамгаалалтын байгууламж, тусгай бүс болон бусад хамгаалалтын арга хэмжээ шаардахгүй гэж дурдсан.
  • Сүлжээний холболт, өргөтгөх боломж
  • Windows үйлдлийн системтэй компьютерын платформ нь бусад системтэй нийцтэй, өргөтгөхөд хялбар бөгөөд сүлжээнд холбон ашиглах боломжтой.
  • Техникийн үзүүлэлт
  • Шалгах хүрээ: 2000 мм өндөр × 800 мм өргөн, бүтэн бие.
  • Төхөөрөмжийн хэмжээ: 2670 мм урт × 1800 мм өргөн × 2550 мм өндөр.
  • Жин: 1300 кг.
  • Цахилгаан чадлын хэрэглээ: 3 кВА.
Бүх бүтээгдэхүүн

Хүний биеийн аюулгүй байдлын үзлэг

Ижил төстэй бүтээгдэхүүн