MW2000AA миллиметрийн долгионоор хүний бие шалгах төхөөрөмж
Ерөнхий танилцуулга
NUCTECH™ MW2000AA нь хүний биеийн аюулгүй байдлын шалгалтыг шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх зориулалттай төхөөрөмж юм. Орчин үеийн, ашиглахад хялбар загвартай бөгөөд өндөр давтамжийн E зурвасын миллиметрийн долгион дамжуулах, хүлээн авах антены матрицаар тоноглогдсон. Энэ нь өндөр нягтаршилтай дүрс үүсгэж, хувцасны доор болон дотор нуугдсан металл, металл бус зэвсэг, тэсрэх бодис, мансууруулах бодис, шингэнийг илрүүлэх боломж олгодог.
Өргөн зурвасын гурван хэмжээст голограф дүрслэлийн технологийг мэдрэлийн сүлжээнд суурилсан гүн сургалтын алгоритмтай хослуулан, аюултай зүйлсийг автоматаар танина. Зорчигч төхөөрөмжийн шалгах хэсэгт гараа биеэсээ бага зэрэг хөндийрүүлэн хоёр секунд зогсоход хангалттай.
Авсаархан бүтэц, нэвтрүүлэх өндөр хүчин чадал, хувийн нууцыг хамгаалах шийдэлтэй. Нисэх буудал, гааль, тусгай алба, худалдаа, үйлчилгээний барилга, цэргийн бааз, тусгай арга хэмжээ болон бусад хяналтын цэгт ашиглахад тохиромжтой.
Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.
Техникийн онцлог
- Өндөр нягтаршилтай дүрслэлийн технологи.
- Аюултай зүйлсийг автоматаар таних дэвшилтэт алгоритм (ATR).
- Аюулгүй байдлын иж бүрэн шалгалт.
- Хөлийн хэсэгт нуугдсан зүйлсийг илрүүлэх сайжруулсан чадвар.
- Зорчигчдод хялбар, тав тухтай шалгалт.
- Хүний биед ионжуулагч цацрагийн эрсдэл үүсгэхгүй.
- Нэвтрэх хөдөлгөөнийг чиглүүлэх LED гэрлэн дохио.
- Илрүүлэлт, удирдлагын төвлөрсөн боломж.
- Эрчим хүчний бага хэрэглээ, дуу чимээ багатай ажиллагаа.
- Байршуулж, суурилуулахад уян хатан, хялбар.
- Тоног төхөөрөмжийн ашиглалтын мөчлөгийн удирдлага.
- ECAC SSc Standard 2.1 Type A гэрчилгээтэй
- CE гэрчилгээтэй
Хүний биеийн аюулгүй байдлын үзлэг
Ижил төстэй бүтээгдэхүүн
Хүний биеийн аюулгүй байдлын үзлэг
WePass нэвтрэх хяналтын ухаалаг систем
WePass нь нүүрний дулааны дүрслэлийн технологи ашиглан биеийн халууныг хүрэлцэхгүйгээр хэмжиж, хэвийн бус өөрчлөлтийг бодит цагийн горимоор илрүүлдэг ухаалаг…
Хүний биеийн аюулгүй байдлын үзлэг
BI2002 хүний биеийн рентген хяналтын систем
NUCTECH™ BI2002 нь хүний бие дотор, хиймэл эрхтэн, хувцасны доор болон гуталд нуун далдалсан металл, металл бус аюултай болон хориотой зүйлсийг илрүүлэх…
Хүний биеийн аюулгүй байдлын үзлэг
BS1000WA-T1 биеийн халуун хэмжих, зэвсэг илрүүлэх нэвтрэх хаалга
NUCTECH™ BS1000WA-T1 нь галт зэвсэг, хутга, тэсрэх бодис болон бусад аюултай зүйлсийг илрүүлэхийн зэрэгцээ биеийн халууныг шуурхай, нарийвчлалтай хэмжих…