WePass нэвтрэх хяналтын ухаалаг систем

Ерөнхий танилцуулга

WePass нь нүүрний дулааны дүрслэлийн технологи ашиглан биеийн халууныг хүрэлцэхгүйгээр хэмжиж, хэвийн бус өөрчлөлтийг бодит цагийн горимоор илрүүлдэг ухаалаг систем юм. Халуурсан хүнийг шуурхай, нарийвчлалтай илрүүлснээр хяналтын цэгийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлдэг.

Биеийн халуун хэмжихээс гадна нүүр таних, нүүрний дүрсийг харьцуулан баталгаажуулах, биеийн байцаалт таних, тэсрэх бодис болон дэгдэмхий шатамхай шингэн илрүүлэх функцүүдийг нэгтгэсэн. Нисэх буудал, төмөр замын өртөө, метроны буудал, эмнэлэг болон хүн олноор цуглардаг бусад газарт ашиглахад тохиромжтой.

Энэ тоног төхөөрөмж сонирхож байна уу? Хүсэлтээ илгээвэл манай инженерүүд суурилуулалт, сургалтын хамт үнийн санал бэлтгэж өгнө.

Техникийн онцлог

  • Биеийн халууны хяналт
  • Үйлдвэрлэгчийн өөрийн судалгаа, хөгжүүлэлтийн температур хэмжих модуль нь биеийн халууныг хурдан, нарийвчлалтай хэмждэг.
  • Хориотой зүйлс илрүүлэх
  • Нуун далдалсан тэсрэх бодис болон дэгдэмхий шатамхай шингэнийг илрүүлдэг.
  • Бусад системтэй холбогдох боломж
  • Мэдээллийн систем, камерын хяналтын систем (CCTV), аюулгүй байдлын үзлэгийн системтэй холбогдон мэдээллийг бодит цагийн горимоор солилцдог.
  • Модульчлагдсан загвар
  • Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн системийн бүрдэл, тохиргоог өөрчлөх боломжтой.
  • Төвлөрсөн алсын удирдлага
  • Системийг алсаас төвлөрүүлэн удирдаж, ашиглалт, хяналт болон засвар үйлчилгээг хялбарчилдаг.
Бүх бүтээгдэхүүн

Хүний биеийн аюулгүй байдлын үзлэг

Ижил төстэй бүтээгдэхүүн